Долоодугаар сарын 11-ний өдөр хүчит бөхийн барилдааны 3-5-ын даваа, 12-ны өдөр 6-10-ын даваа болно

2026-07-01 · Super Admin · 10
Долоодугаар сарын 11-ний өдөр хүчит бөхийн барилдааны 3-5-ын даваа, 12-ны өдөр 6-10-ын даваа болно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хүчит бөхийн барилдааны талаар мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хүчит бөхийн барилдааны талаар мэдээлэл өглөө.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ жилийн наадмаар 1,024 бөх барилдах юм.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Хүчит бөхийн барилдааны 1, 2-ын даваа долоодугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас эхэлж, 17:00 цагт өндөрлөхөөр төлөвлөгдсөн. Энэ өдрийн барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэх асуудал яригдаж эхэлсэн.

Долоодугаар сарын 11-ний өдөр нээлтийн дараа 3-5-ын даваа үргэлжлээд 19:00 цагт өндөрлөнө. Долоодугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт бөхчүүд цолын эрэмбээр ам авч эхэлнэ. 10:30 цагаас зургаагийн даваа эхэлж, 19:30 цагт 10-ын даваа өндөрлөхөөр төлөвлөсөн.

наадам

#Наадам